2/04/2010

MARATHON!!!

За би гэж хүн 2сарын 28нд бүтэн марафонд гүйхээр боллоо.

5хоногийн өмнөөс бэлтгэл маягийн юм хийж эхэлсэн. 8,5,3,3,3 нийт 19км гүйгээд байна.

Гэхдээ нэг л хангалтгүй санагдаад өнөөдөр нэг танил ахаас зөвлөгөө авлаа.

1. Жингээ багасгах: Нээрээ ч миний жин дээр хийж байсан бэлтгэлээ больсноос хойш нэмэгдээд 84кг хүрээд байсан. Харин ойрд бэлтгэлээ хийж эхэлснээр бага багаар багасч өчигдрийн байдлаар 81кг болсон. Гэхдээ гүзээний тойргийн хэмжээ аюултай том байна.

2. Өглөө орой гүйх: Маргаашнаас өглөө орой гүйж эхэлнээ.

3. Спорт ус ууж байх: Амин дэмээ нөхөх шаардлагатай.

4. Дасгалаа өдөр болгон хийх.

5. Гэмтлээс маш сайн сэргийлэх.


За тэгээд мэдээж нойроо сайн зохицуулах.
2сарын 28хүртэл одоо 23 хоног дутуу. ГҮЙГЭЭД л байя.

3 comments:

Unknown said...

hicheegeerei huu by taivnaa

Anonymous said...

amjilt husie. hicheegeeri

хи сара said...

がんばってね :D