9/05/2017

Төгөлдөр хуур

Төгөлдөр хуураар хичээллэсээр даруй 1 сар өнгөрчээ.

Бичлэг дээр байгаа номноос давтаж байгаа. Beyer piano tutorial гээд хайвал гарч ирнэ.

Өөрийн бэлтгэл хийж байгаа бичлэгээ youtube-д хийсэн байгаа. Доор линкийг хадав.


https://www.youtube.com/watch?v=_GEnV16bm-Y


Сурах мэдэхгүй зүйлс маш их байна. Суралцаад л байж дээ.

7/29/2017

Төгөлдөр хуур бичлэг 2

Зиак хэлсэн ёсоороо төгөлдөр хуураа авчихсан.
Кавай CN27


Гэртэй одооноос эхлээд бэлтгэл хийж эхлэнэ.
Нот хараад хөгжим дарж чаддаг болно доо. Нэлээд л бэлтгэл хэрэгтэй бололтой.

7/20/2017

Төгөлдөр хуур

Төгөлдөр хуур эхлэхээр шийдэв.

Одоогоор ямар төгөлдөр хуур авахаа бодож сууна.
Бараг бүтэн сар шахуу догдлоод сүүлдээ авахаа болих байх гэж бодож байлаа.

Гэвч төгөлдөр хуур сурах хүсэл улам оргилсоор энэ сарын цалингаасаа авахаар шийдэв.

Цахилгаан төгөлдөр хуур авна.

1. Кавай
2. Касио
3. Ямаха

Хамгийн эхний сонголтыг л авна даа. Кавай CN27 (https://www.kawai.jp/product/cn27/)  одоогоор гараад байгаа хамгийн шинэ эхлэн суралцагчдад зориулсан цахилгаан төгөлдөр хуур.

За тэгээд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлс:
1. Хурууны үений сунгалтын дасгал
2. Ноот цээжлэх
3. Ноот хараад төгөлдөр хуур дарж сурах