6/02/2009

Тэмцээн

Би Японд одоо Техникийн коллежид сурдаг.
Жилийн өмнөөс хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлт, зээрэнцэг шидэлтээр хичээллэж эхлэв.
Хичээллэж эхлээд эндхийнхээ жижиг тэмцээнүүдэд 2,3н удаа оролцов.
Энэ удаагийн тэмдэглэлдээ Тэмцээний 1өдрийн тухай бичихээр шийдлээ.

Өглөө- 7цагт босч өглөөний цайгаа уугаад 7:30д бэлтгэлийнхээ өрөө(сургуулийн байран дотор ойрхон байдаг жижиг өрөө) орж тэмцээнд хэрэг болох гуталаа бас бие халаалтад хэрэг болох хэрэгсэлээ аваад Тэмцээн болох стадион руу алхаж өгнө дөө.


Энэ стадион "Цүяма хөнгөн атлетикийн талбай" гэгдэх бөгөөд манай сургуулийн ард ойрхон байдаг билээ. 10мин гаран л алхдаг. Тоног төхөөрөмж нь иж бүрэн байдаг зориулалтын стадион. Янз бүрийн тэмцээн уралдаан бас зохиогддог. Жишээлбэл хөл бөмбөг.

За тэгээд стадиондоо(тийм айхтар том биш шүү хэхэ) хүрэхэд 8цаг болж байсан бөгөөд манай сургуулийн хөнгөн атлетикийн клубт хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд ихэнх нь ирсэн хүлээж байлаа. Стадионы гадуур, үүд хавиар бусад сургуулийн тамирчид ч мөн ирцгээн сургууль сургуулиараа байрлалаа авцгааж(их гоё амралтаар явж байгаа мэт ширдэг дэвсээд цүнх элдэв хэрэгслэлүүдээ тавьцгаадаг) шаагилдацгааж байх нь тэр.

8цаг 10 мин-д манай багийнхан бүгд цуглаж багийн ахлагчаар удирдуулан 2багшийнхаа хамтаар(20н хэдүүлээ болж байлаа) тойрог болж зогсон уулзалтаа эхлэв. Тухайн өдөрийн тэмцээн хэдээс эхлэх, хэдэн цаг хүртэл талбайг ашиглан халаалтаа хийх, хүн бүр өөрсдийн орох төрлийнхөө эхний дуудлагынхаа цагийг(яг тухайн төрлийн тэмцээн эхлэхээс 30 эсвэл 40мин-ын өмнө төв хэсэг дээр очиж бүртгүүлдэг) дахин шалгах гэх мэтчилэн ярилцацгаагаад 8цаг 30мин гэхэд уулзалт дуусч бүгд тэмцээндээ зориулж бэлдэцгээж эхлэлээ. Миний орох төрөл 10цагт(бөөрөнцөг), бас 13цагт(зээрэнцэг) байсан юм. 9:10 хүртэл талбай дээр гарч халаалтаа хийгээд 9:20д эхний дуудлагад очиж бүртгүүлээд тэндээсээ шууд тэмцээн болох газраа очиход хамт оролцож буй тамирчид цугларцгааж байлаа.
Тэндээ 10цаг хүртэл шүүгчийн заавраар тойргоо шалган 2 удаа л бэлтгэл шидэлтээ хийгээд сүүлийн дуудлагад тэндээ ороод тэмцээн эхлэв.


Би өөрийнхөө орох 2 төрөлдөө орчихоод 16цаг болж байх үед тэр өдрийн тэмцээн өндөрлөхөд багаараа дахин цуглаж амжилтуудаа тайлагнацгаагаад, маргаашийн сургууль дээрх бэлтгэлийн МЕНЮгээ шалгаад тарцгаалаа.



Ойрд Монголоор ингэж их бичсэнгүй ойлгогдохгүй утгагүй зүйл бичсэн бол хүлцэл өчье.
Хичээнгүйлэн сууж уншсан танд гялайлаа.

9 comments:

Ebe said...

тэгээд хэддүгээр байрт оров яав ийв? Мэндээ

gantulgan said...

Хэд эд шидсэн, яаалаа ийлээ гээд явахнуу гээд уншаад байсан чинь дуусчдаг байна шд. хэхэ

Mendee黒川 said...

Ebe->Коммент үлдээсэнд баярлалаа. Энэ жижигхэн тэмцээн байсан болхоор Би тэр 2төрөлдөө ганцаараа орсон. Амжилт бол тийм гайхуулаад байх эд биш тул бичсэнгүй .

Hoogii-> Коммент бичсэнд баярлалаа. Амжилтаа бичмээргүй санагдаад хэхэ.
Мэдмээр байвал дараа хэлж өгье.

Гэхдээ 3сарын 20ны тэмдэглэл дээр бичсэн байх ёстой.

Mongoloo said...

Mendee ter "tumur bumbuguu" ovoo shiddeg yum bna lee.Namaig daguulj neg udaa stadion orood, ehleed Mendee shidvee...Tegeheer ni,atgiin chineehen tumuriig shidej chadahgui bhda yahav dee geed, shideed uztel 4m garan niseed l unchihdag bga. Mendee bol 10m garantai shidej bga bh.Gehdee ene sportiin yunaas ni taashaal avch bolhiig sain oilgoogui.

mootsoo said...

Монголоо бас 4м "нисгэчихдэг" овоо юм аа. Би бол даах ч үгүйм байналээ

Anonymous said...

guigeel, temceend orolcool, goyo yumaaa

Gera said...

aaaay goy bichsen bna aa. Manai naiz ch tegvel sportlog bolj bgan bna daa. Gd luck. Nice post

Mendee黒川 said...

Undrakhb-> Bayarlalaa. Temtseend oroh ch yah argagui goy ^^ yag l picnic hiij baigaa yum shg baidgiin

Gera-> Bayarlalaa. Utgiin aldaa ih gargasan baigaa baih. Mongoloor bichne gedeg chn bas hetsuun baina shuu kk. Chi harin sportoor hicheellej baigaa yu?

Tegshee said...

harin tiin, amjiltaa bichihguimu?