6/06/2021

Японд ногоо тарих талаар No1 (20210606)

 Сайн байцгаана уу?

Японд 2006онд ирснээс хойш даруй 15жил өнгөрчээ.
Японд 2017 оноос эхлээд жижигхэн газар түрээслээд ногоо тарьж байна. 

Энэ жил 4дэхь жилдээ ногоо тариалж байна.

Энэ бичлэгээр доорх сэдвээр бичлээ.

1. Японд ногоо тарих ямар ашигтай вэ?
2. Газар яаж түрээслэх
3. Удаан үргэлжлэхийн тулд



1. Японд ногоо тарих ямар ашигтай вэ?

Маш олон байгаа ч надад илүү тод санагдсан нь 
 ・Гэр бүлийн хэмжээнд хангалттай бүтэн хэмжээгээр хангаж чадахгүй ч шинэ ногоо идэж болно.
 ・Хүүхдүүддээ бас газар тарианы бяцхан ажил хийлгэж ногоо тарих байгальтай ойртох
 ・Өөрөө ч гэсэн компютерээс холдох, бяцхан биеийн хүчний ажил хийж хөлсөө гаргах
 ・Хагас бүтэн сайныг гэр бүлээрээ идэвхтэй байх


2. Газар яаж түрээслэх

Миний түрээслэж байсан нь доорх 3 газар. Анх эхлэхдээ мэдлэг байхгүй байсан тул 1жил гаран жаахан үнэтэй ч гэсэн багш зааварлагчтай бүх зүйл цаанаасаа байдаг газраас эхэлсэн.

 1. Хувийн компани, (ShareBatake https://www.sharebatake.com/)
 2. Улсаас хотын иргэдэд зориулж түрээслэдэг газар (市民農園 Шимин нооэн , 区民農園 Күмин нооэн ) жишээ нь миний түрээслэж байсан Сайтама Агэо хотынх https://www.saitamafarm.com/ 
 3. Японы газар тариалангийн томоохон компаниас хувь хүмүүст түрээслэдэг газар (JA https://org.ja-group.jp/about/ja )


Миний хувьд дээрх дарааллаар гэр нүүх болгонд газраа өөрчилж түрээслээд явсан.

Үнэ болон онцлогийн хувьд : 

1. нь сард 6000иен хавьцаа , 3м2 хэмжээ, бүх багаж үр үрсэлгээ бэлэн, зөвлөлгөө өгдөг ПРО өвөө нэр бэлэн сууж байдаг. Бас улирал болгонд хөөрхөн ивэнтүүдтэй.

Өмнө

Дараа


2. нь сард 700иен хавьцаа , 30м2 хэмжээ, зарим гол хэрэгтэй багаж бэлэн, бусад үр үрсэлгээ бордоогоо өөрөө бэлдэх хэрэгтэй. Машингүй бол хэцүү. Усалгааг сайн анхаарч худагтай ойр газар түрээслэвэл биед амар.


3. нь 2той ойролцоо. сард 700иен хавьцаа , 30м2 хэмжээ,  бараг бүх багаж болон үр үрсэлгээ бордоогоо өөрөө бэлдэх хэрэгтэй. Машингүй бол хэцүү. Усалгааг сайн анхаарч худагтай ойр газар түрээслэвэл биед амар.

Өмнө

Дараа 


Хагас бүтэн сайнд байнга очиж арчилж байх нь хамгийн чухал.


3. Удаан үргэлжлэхийн тулд

 Монголд бага дунд ангид байхдаа зуны амралтаар өвөө эмээ дээрээ очиж төмс ногоо тарихад нь туслангаа сайхан амарч авдаг байсан.
Хүүхдүүддээ болон өөртөө шинэ ногоогоор хоол хийж идэх бол хамгийн гоё сэтгэлийн өгөөжтэй байдаг.

Мөн ирээдүйдээ монголд харих үедээ хашаа байшиндаа ногоогоо өөрөө тариад явах гэнэхэн гэгээн бодолтой байгаа хэн бүхэн ОДОО ШУУД хайгаад түрээслээд үзэх хэрэгтэй.



Баярлалаа энэ хүртэл уншсанд.



No comments: