11/20/2009

Шинэ гишүүн

Манай гэрт шинээр нэгэн гишүүн нэмэгдлээ.
Нэр нь Мики,,,
Төрөл нь Немц овчарк буюу German Shepherd
Нас одоо 1сар 15 хоногтой байхаа.

Анх удаа манайх нохой тэжээж байгаа болохоор бага сага асуудал их гарч байна.
Тэгээд блогтоо асуудлуудын талаар бичиж байхаар шийдлээ.

Өнөөдөр Мики болон жижиг гөлөгнүүдэд нийтлэг(эсэхийг сайн мэдэхгүй ч тэгж хэлэгддэг юм шиг) үйлдэл болох Тоглож Хазах үйлдлийн талаар бичие.

Овчарк биш Шепаад гэж бичие.

Эрхлүүлж байгаа байдал.


Шепаадын Тоглож хазахыг хэрхэн багасгах вэ?
Ер нь бол яг өдийд (1,2сартай байх энэ үе) сүүн шүд нь ясан шүд рүү шилжих үе бөгөөд, шүд нь загатнаад янз бүрийн зүйл хаздаг.
Энэ үед нь хазаж болох зүйлсийг өгөх хэрэгтэй.(хаздаг резин гэх мэт)
Нялх хүүхэд ч бас бүх зүйлийг хазаж загатнаагаа гаргадаг ба бас ямар нэг зүйлийг гартаа барин хазаж үзэж тухайн зүйлээ шинждэг тэрэнтэй л адил.

Мэдээж сүүн шүд нь маш хурц бөгөөд хазуулвал их өвдөх нь тодорхой.
За эхлээд хүнийг зөөлөн тоглож хазаж болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

1. Тоохгүй байх
Гараа хазуулсан ч гараа хөдөлгөлгүй нохойгоо харалгүй өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн мэт болох. Тэгээд хазахаа болиход нь МАГТАХ.
Эсвэл гарыг тань хазвал тоглохоо болиод шууд өөр өрөө рүү явах.

2. Дээш нь харуулж байгаад хүзүү болон цээжин дээр нь зөөлөн дарж хөдөлгөөнгүй болгоод бүдүүн хоолойгоор "ҮҮҮҮҮ" "ФҮҮҮҮ" гэгчлэн нүдрүү нь хараад ярих.
Энэ үйлдэл нь эх нохойн хийдэг үйлдэл гэнээ.

3. Хазаад байвал , нохойгоо "Гяййн" гэж бяцхан гасалтал нь чимхэх.(хүзүүнээс нь ч юм уу)
Энэ үйлдэл нь ах нохойны хийдэг үйлдэл гэнээ.

4. Хазаад байвал , чангаар "ЯААААЯ" гэж хашгирч нохойгоо цочоох. Тэгээд болиход нь МАГТАХ хэрэгтэй.

5. Гартаа нохойныхоо идэх дургүй зүйлийг нялж байгаад албаар хазуулж гар муухай амттай гэдгийг ойлгуулах.

6. Сонингийн цаас ороож бэлдээд хэрвээ хазуулвал ойрхон шал эсвэл ханыг сонингоороо чанга дуу гартал нүдэж цочоох.
Энэ нь "Гар хазах"= "Муу үр дагавар авчрах" гэж ойлгуулна.

7. Хооллохдоо аяганаас биш гараараа өгч үзэх.
Энэ нь гар нь гоё зүйл өгдөг гэж ойлгогдоно.


За ингээд энэ аргуудаас хамгийн тохирсон аргаар хийж үзэх хэрэгтэй. Амжилт хүсье.

Мики усанд орсны дараах байдал.


Энэ саяхан миний уншиж байсан блогноос авсан юм. Мики маань бас нэлээд хаздаг сурагтай. Хөөрхий загнуулаад л байгаа мөртлөө хазаад л явж байдаг гэсэн.

Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.

4 comments:

erj said...

huurhun amitan bn shde, ingehed chamaig bairandaa tejeegeed bgaa yum bh gej oilgood mair gaihlaa shde,amitan tejeehiig zuvshuursun yum bh da gej bodood.
Za teged hoishid bolson hogjiltei yavdaluudiig ni bichij baigarai.

Solongo said...

yamar huurhun yum be!

Mendee黒川 said...

Erja-> Japand iim nohoi ih unetei yum bainlee. 10aas20man yen. mongoloor 3say togrog... kk
Manai geriinhen avsan gesen. Namaig ochih geseer baital aimar tom bolchih baihdaa kk

Solongo-> Bi bish Miki bayarlalaa gene ! kk
Comment uldeesend Thanks.

sarakhi said...

kk ymr uulkun ym be, looking forward to see more photo of him ;D