8/22/2009

44р Бүх Японы Коллежуудын хөнгөн атлетикийн тэмцээн

2009.8.17-8.20 ны хооронд Кюүшюү арлын Миязаки гэдэг газарт болж өнгөрлөө.

Миний бие 8.19нд болсон Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 24 тамирчинтай хамт өрсөлдөж 7р байрт орлоо. Сайн шиддэг улсуудтай хамт шидсэн болохоор хамаг хүчээ дайчилсан.

Тухайн тэмцээн болсон өдрийн талаар бичвэл:

Тэмцээн өглөө 10цагт байсан тул хонож байсан зочид буудлаасаа 7цаг20мин-д гарч өглөөний цайгаа цахилгаан галт тэргэнд уулаа.
Тэмцээн болох газартаа очоод 8цаг хүртэл цагийн хуваарь, тэмцээнд өмсөх дугаараа шалгаад халаалтандаа оров.
Бөөрөнцөг түлхэлт нь Талбайн(Field) төрөлдөө орох тул дуудлага(тэмцээн эхлэхээс өмнө бүртгэх тооллого) 40мин-ын өмнө тул 9.10 хүртэл бие халаалтаа хийгээд 9.20д бүртгүүлээд шууд шидэх газарлуугаа бөөндөө хөдлөв.

Тэндээ дахин шидэх халаалтаа 30мин гаран хийгээд эцсийн тооллого 10цагт дуусахад тэмцээн эхлэв.

Эхлээд 24 тамирчинаас шилдэг(FINALIST) 8тамирчинг сонгох эхэн шатны 3шидэлтийн дараа би 5р байрт бичигдэж Эцсийн шатанд орох эрхтэй болов.
8тамирчин 5мин амарсаны дараа эцсийн шат эхэлж дахин 3 шидэлтээр байраа шалгаруулахад 7р байрт орсон. (Хамгийн эцсийн дүнг гаргахдаа сүүлд үлдсэн 8 тамирчины нийт 6н шидэлтийн хамгийн холоор тооцож дүгнэдэг.)


Шидэлт(6kg ball ):
1. FOUL
2. 11m35cm
3. 11m85cm
FINAL:
1. 12m01cm
2. 11m89cm
3. 10m98cm

За нэг иймэрхүү байлаа. Хамгийн эхний шидэлт гүйцэтгэх үед бороо ороод сандран алдаа гаргасан.

За тэгээд 20нд харьж ирлээ.
Их л дурсгалтай алдаа оноо ихтэй тэмцээн байлаа.

Дараа Монголын хөнгөн атлетикийн зэргийн талаар нэг найзаасаа олсон материалаа тавинаа.

Эцэст нь энэ зурган дээрх хоол бол Нарутогийн идээд байдаг раамэн гээч хоол. Кюүшюү энэ хоолоороо алдартай.

4 comments:

Mongoloo said...

Finald uldej chadsand bayar hurgeye. Odoo tegeed temtseend orohgui bolhoor shidehee bolih uu? Yugaar tsaashid hicheelleh tuluvluguutei bna?

Mendee黒川 said...

Temtseen arai duusaagui baigaa
Bayarlalaa.
Gehdee odoonoos 7,26kg-aar shidej ehelne.
10m01cm amjiltaa odoo bol davhaar bolson baigaa kk.

Anonymous said...

ter raamen yamar goy haragdvaa... hehe.

Mendee黒川 said...

Hehe 500yen ^^
Chashu ni ih baigaa biz ^^