Жинлvvр
Хайр дурлал- Жинлvvрийн орд агаарт харьяалагддаг тул єєрийн аль эсвэл гал махбодьтой хvнийг хайртай хvнээрээ сонгох хэрэгтэй. 2009 он халамж энхрийллээр дvvрэн гэгээлэг, тод дурсамж vлдээсэн жил байх болно. Адал явдлаар дvvрэн харьцаа, хайр дурлалын ялалт хvлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хєндєх хvнтэй учирна. Єєрийгєє хайр, дурлалд азгvй нэгэн гэж бодож явдаг хvмvvс хоёрдугаар сарын сvvлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хєдєлгєм харьцаа тогтооно. 3-4 дvгээр сард хуучин дурсамжийг тань сэргээх хvнтэй тааралдана. Тавдугаар сард єєрийн хайртай хvнээсээ ихээхэн хамаарах болно. Харин оны сvvлчийн сард зєвхєн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нєхєдтэй танилцана.
Эрvvл мэнд-Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгvй. 3-4 дvгээр саруудад эрvvл мэнддээ ихээхэн анхаарахыг зєвлєж байна. Харин 9, 10 дугаар саруудад биеийн тань эсэргvvцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин дэм хэрэглээрэй.
Хонь
Хайр дурлал- 2009 он энэ ордынхонд аз жаргалтай, хайр дурлалыг авчирна. Нэгдvгээр
сард багагvй vл ойлголцолтой энхрийллээр дvvрэн романтик харьцаа тогтоох ч харамсалтай нь удахгvй. Гэхдээ та сэтгэлээр унах хэрэггvй. Учир нь 2-4 дvгээр саруудад хариу сэтгэлийн таашаалыг мэдрэх болно.
Магад энэ нь таны насан туршийн, жинхэнэ хайр байж болох юм. Энэхvv харилцаа нь тавдугаар сарын эхэн гэхэд улам ойр дотно болж, цаашдын хамтын тєлєвлєгєєг ч гаргаж мэднэ. Ганц бие хvмvvс наймдугаар сарын сvvл, есдvгээр сарын эхээр єєрийн сэтгэлд нийцсэн хvнтэйгээ учрах магадлалтай. Хайртай хосууд намрын саруудад хамтдаа амралтад явах, гадаад руу аялах гээд нэг нэгнийгээ илvv сайн мэдэх боломж гарна.
Эрvvл мэнд-Биеийн тань эрvvл мэнд бvхэлдээ таныг хэрхэн єєртєє анхаарал халамж тавихаас шалтгаална. Аливаа євчнийг туссан дор нь эмчилж, хvндрvvлэхгvй байхыг зєвлєж байна. 1, 3, 10, 12 дугаар сард эрvvл мэнддээ онцгой анхаараарай. Ерєнхийдєє та энэ оны турш эрч хvчээр дvvрэн, сэргэлэн хєгжилтэй байх болно
6 comments:
Энэ жил тэгвэл хайрын бурхан болж гүйцэх юм байнадаа. Зурхай ёсоор бол өдийд эхэлчихсэн л байх ёстойм байна
Миний ордны зурхайг оруулаач ээ. Охин шүү.
Минийхийг ч бас "Хумх" шүү. Төөгий..
Дүүгийхэг л орулсан юму? бас өөрийхөөг.. бусдыг нь оруул лда.. хэхэ
+ нум :D
Минийхийг оруулсан байна, сайн хүүхэд шүү хэхэ. Энэ зурхайг хаанаас авснаа тавьчих.
Post a Comment