6/27/2009

Wow

Yanni-One Man's Dream



Энэ аяз үнэхээр таалагдаад блогтоо оруулахаар шийдлээ.

6/25/2009

Зураг



Энэхүү зургийг сургуулийнхаа ойр байдаг газарт очиж авлаа.
Нэлээд хэдэн жилийн өмнө хар салхи ч гэх юмуу хүчтэй шуурга болсон гээд тэр хавийн ихэнх мод нь унах нь унаад далийх нь далийгаад иймэрхүү болсон.

Зургийн нэр нь Үдэш.

6/21/2009

Бэлтгэл


Өнөөдөр арай гэж бэлтгэл дууслаа.
Нурж уналаа,,,

Бэлтгэлийн үед 100м-ын хэмжилт аваад
12.46сек гүйлээ.
300м-ыг тэгтлээ хурдлаагүй ч 42.42сек гүйсэн.

Мэдээж зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийнхээ бэлтгэлээ өдөр болгон хийсэн,
Хамгийн сүүлийн өдөр:
333мх2оор 2 удаа гүйсэн. хугацаа нь бас ч тийм олигтой хурдан биш,,,

За тэгээд ГОЛ ТЭМЦЭЭН маань 10 хоногийн дараа
7сарын 4нд болно, хичээнээ.

6/18/2009

Бэлтгэл

Маргаашнаас гадуур 3хоног бэлтгэл хийнэ.
Хуваарь:
6сар19 баасан:
17:00-19:00 Бэлтгэл
19:30- Оройн хоол
20:30- Уулзалт (тухайн өдөр юу хийснээ дүгнэж ярих)
22:30 Унтах

6сар20 бямба:
5:30 Сэрэх
5:45-6:30 Өглөөний бэлтгэл
7:00- Өглөөний цай
9:30-11:30 Үдээс өмнөх бэлтгэл
12:00- Өдрийн цай
13:30- Чөлөөт цаг
16:30-18:30 Үдээс хойнох бэлтгэл
19:00- Оройн цай
20:30- Уулзалт
22:30 Унтах

6сар21 ням:
5:30- 9:00 өмнөх өдөртэй адил
9:00-10:50 Үдээс өмнөх бэлтгэл
11:30- Ачаагаа янзлах
Тарах


Нэг ийм хуваарьтай.

Бэлтгэл бол нэлээд чанга эд байгаа, хажуугаар нь халуун болоод нэлээд хэцүү байдалд бэлтгэл хийх болхоор салж унанаа,,,

Гэхдээ удахгүй 7сарын3наас гол тэмцээн маань эхлэх тул хичээж байгаад БҮХ КОЛЛЕЖИЙН ТЭМЦЭЭНД оролцох эрх олохын тулд хичээнээ^^

FIGHT!!!

6/02/2009

Тэмцээн

Би Японд одоо Техникийн коллежид сурдаг.
Жилийн өмнөөс хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлт, зээрэнцэг шидэлтээр хичээллэж эхлэв.
Хичээллэж эхлээд эндхийнхээ жижиг тэмцээнүүдэд 2,3н удаа оролцов.
Энэ удаагийн тэмдэглэлдээ Тэмцээний 1өдрийн тухай бичихээр шийдлээ.

Өглөө- 7цагт босч өглөөний цайгаа уугаад 7:30д бэлтгэлийнхээ өрөө(сургуулийн байран дотор ойрхон байдаг жижиг өрөө) орж тэмцээнд хэрэг болох гуталаа бас бие халаалтад хэрэг болох хэрэгсэлээ аваад Тэмцээн болох стадион руу алхаж өгнө дөө.


Энэ стадион "Цүяма хөнгөн атлетикийн талбай" гэгдэх бөгөөд манай сургуулийн ард ойрхон байдаг билээ. 10мин гаран л алхдаг. Тоног төхөөрөмж нь иж бүрэн байдаг зориулалтын стадион. Янз бүрийн тэмцээн уралдаан бас зохиогддог. Жишээлбэл хөл бөмбөг.

За тэгээд стадиондоо(тийм айхтар том биш шүү хэхэ) хүрэхэд 8цаг болж байсан бөгөөд манай сургуулийн хөнгөн атлетикийн клубт хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд ихэнх нь ирсэн хүлээж байлаа. Стадионы гадуур, үүд хавиар бусад сургуулийн тамирчид ч мөн ирцгээн сургууль сургуулиараа байрлалаа авцгааж(их гоё амралтаар явж байгаа мэт ширдэг дэвсээд цүнх элдэв хэрэгслэлүүдээ тавьцгаадаг) шаагилдацгааж байх нь тэр.

8цаг 10 мин-д манай багийнхан бүгд цуглаж багийн ахлагчаар удирдуулан 2багшийнхаа хамтаар(20н хэдүүлээ болж байлаа) тойрог болж зогсон уулзалтаа эхлэв. Тухайн өдөрийн тэмцээн хэдээс эхлэх, хэдэн цаг хүртэл талбайг ашиглан халаалтаа хийх, хүн бүр өөрсдийн орох төрлийнхөө эхний дуудлагынхаа цагийг(яг тухайн төрлийн тэмцээн эхлэхээс 30 эсвэл 40мин-ын өмнө төв хэсэг дээр очиж бүртгүүлдэг) дахин шалгах гэх мэтчилэн ярилцацгаагаад 8цаг 30мин гэхэд уулзалт дуусч бүгд тэмцээндээ зориулж бэлдэцгээж эхлэлээ. Миний орох төрөл 10цагт(бөөрөнцөг), бас 13цагт(зээрэнцэг) байсан юм. 9:10 хүртэл талбай дээр гарч халаалтаа хийгээд 9:20д эхний дуудлагад очиж бүртгүүлээд тэндээсээ шууд тэмцээн болох газраа очиход хамт оролцож буй тамирчид цугларцгааж байлаа.
Тэндээ 10цаг хүртэл шүүгчийн заавраар тойргоо шалган 2 удаа л бэлтгэл шидэлтээ хийгээд сүүлийн дуудлагад тэндээ ороод тэмцээн эхлэв.


Би өөрийнхөө орох 2 төрөлдөө орчихоод 16цаг болж байх үед тэр өдрийн тэмцээн өндөрлөхөд багаараа дахин цуглаж амжилтуудаа тайлагнацгаагаад, маргаашийн сургууль дээрх бэлтгэлийн МЕНЮгээ шалгаад тарцгаалаа.



Ойрд Монголоор ингэж их бичсэнгүй ойлгогдохгүй утгагүй зүйл бичсэн бол хүлцэл өчье.
Хичээнгүйлэн сууж уншсан танд гялайлаа.