7/31/2009

Ойрд

Ойрд энд их халаад бэлтгэл хийхэд их хүнд байна.

Гэхдээ саяхнаас хүндийг өргөлтийн үндсэн хэдэн дасгалыг оролдож байна.

Огцом өргөлт болон Түлхэлттэй өргөлт.

Сайн сайн өргөдөг хүмүүс их байнаа. YOUTUBE дээрээс үзэж баахан биширлээ.

Олон юм нуршилгүй амжилтаа бичье:
Огцом өргөлт: 55кг
Түлхэлттэй өргөлт: 65кг
Нийлбэр:120кг

Үндсэн таталт: 130кг


Хэхэ одоохондоо инээд хүрмээр юм өргөж байгаа ч удахгүй сайжирхаараа бичлэгээ оруулнаа.

7/23/2009

NEWS

ОУХМ Н.Баярмаа /Хүндийн өргөлт/ 1978 оны 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Биеийн өндөр 158 кг. Жин 63 кг.Буддын шашин шүтдэг. Агаарт алхах дуртай. Хүндийг өргөлтийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 63 кг-ын жинд өрсөлддөг. Хувийн дээд амжилт нь огцом өргөлтөөр 90 кг. Түлхэлттэй өргөлтөөр 115 кг. Нийлбэр дүнгээр 205 кг. Зүүн Азийн IҮ наадмын хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна.Афины олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 58 кг-ын жинд оролцсон. Олимпийн эрх авсан тэмцээн: Японы Каназава хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан Монголын багийн гишүүн бөгөөд Монголын Хүндийн өргөлтийн холбооноос ирэх олимпийн наадамд оролцуулахаар шийдвэрлэсэн. Дасгалжуулагч: Б. Гансүх

ОУХМ Б.Сэр-Од: /Хөнгөн атлетик/ Говь-Алтай аймагт 1981 оны 10 дугаар сарын 7-нд төрсөн. 2002 онд Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 1997 оноос хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байгаа. Одоо үндэсний шигшээ багийн гишүүн. Эхнэр, охины хамт амьдардаг. Амжилтууд: 2005 Хельсинки. ДАШТ марафон 2:33,39, Финланд 2005 Эдмонтон. хагас марофон ДАШТ 1:08,12 Канад 2005 Макао. хагас марафон Зүүн Азийн наадам 1:10,12 БНХАУ 2006 Бээжин. марафон олон улсын тэмцээн 2:20,18 БНХАУ 2006 Доха. Азийн XҮ наадам, марафон 2:30,39 Катар 2007 Осака. ДАШТ 2:49,00 Япон 2007 Бээжин. олон улсын тэмцээн 2:16,22 БНХАУ 2007 Шанхай. олон улсын тэмцээн 2:20,20 БНХАУ 2007 Бээжин. Азийн аварга шалгаруулах тэмцээн 2:20,18 БНХАУ 2007 Далянь. олон улсын тэмцээн 6-р байр 2:20,12 БНХАУ 2007 Жэньжоү олон улсын тэмцээн 6-р байр 2:23,10 БНХАУ 2008 Хонг Конг ААШТ мөнгөн медаль 2:20,18 БНХАУ Олимпийн эрх авсан тэмцээн: БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон олимпийн эрх олгох А зэрэглэлийн олон улсын тэмцээнд 2:16,22 амжилтаар олимпийн нормативыг /2:18,00 цагаас дотогш гүйх/ биелүүлж, "БЭЭЖИН-2008" олимпийн наадамд оролцох эрх авсан. Дасгалжуулагч: О. Оюунтуяа

Спортын мастер Б.Мөнгөнтуяа: /Хөнгөн атлетик/ 1988 оны 11 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймагт төрсөн. Их засаг их сургуулийн II дамжааны оюутан. Биеийн жин 50 кг. Биеийн өндөр. 163 см. Усанд сэлэх дуртай. Хөнгөн атлетикийн спортоор 2003 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 400 метрийн хувийн болон 4х400 метрийн буухиа төрөлд уралддаг. Хувийн дээд амжилт: 400 метрийн зайд 57.40 сек. "Макао-2007" Азийн заалны спортын II наадамд 4х400 метрийн зайд 4 дүгээр байр эзэлж, улсын дээд амжилтыг шинэчилсэн багийн гишүүн. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа. Олимпийн эрх авсан тэмцээн: Олон Улсын Хөнгөн атлетикийн холбоо/IAAF/-ноос олгосон цагаан хуудсаар олимпийн наадамд оролцох эрхтэй болсон. Дасгалжуулагч: Б. Төрбат




Энэ мэдээ 2008оны БЭЭЖИНГИЙН ОЛИМП-д оролцсон Монголын багийн гишүүдийн товч танилцуулга юм байна.


(Source: http://www.news.mn/news/section=forum/page=show/content=forum/id=8#0.7049726700905692 )

Бөөрөнцөг түлхэлт





Энэ видео их гоё юм байна.
1deh ni Spin technikeer shiddeg athlete baina.
2dahi video ni ULF TIMMERMAN geed Shot putiin glide technikeer shiddeg athlete baigaa. PB=23m06cm aihtar baigaam shuu... ^^

7/05/2009

Тэмцээн



7сарын 3,4нд Коллежуудын хоорондох бүсийн 45р Хөнгөн атлетикийн тэмцээн болж өнгөрлөө. Миний бие энэхүү тэмцээний Бөөрөнцөг түлхэлт, Зээрэнцэг шидэлт гэсэн 2 төрөлд хүч үзээд ирлээ.

Амжилт:
Бөөрөнцөг түлхэлт "6кг":
12м02см түлхсэн.

Зээрэнцэг шидэлт "1.75кг":
29м??см шидсэн.



Ямартай ч алдаж оносон зүйл ихтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр цааш Улсын тэмцээнд оролцох эрх олж авч чадлаа. Зээрэнцэг шидэлтээр харин нэлээд алдаа гаргаж улсын тэмцээнд орох эрхээ олж авч чадсангүй.

Дүгнэлт:
Бөөрөнцөг түлхэлт эхлэж болоод түрүүлж эрхээ авч чадсан ч зээрэнцэг шидэлт дээр алдаа гаргасан, их эрт санаа амраад энэхүү алдааг гаргасан гэж бодож байна.
Багийнхнаасаа уучлал хүсье. Даанч энийг уншаад ойлгохгүй л дээ ...
Бөөрөнцөг түлхэлтээ одоо улсын тэмцээн хүртэл нэлээд сайн бэлтгээд улсад эхний 8д орох гэсэн зорилготой байна. Цаашлаад эхний 3т орох туйлын хүсэл өвөртлөн бэлтгэлээ хийх болно.

УРАГШАА!!!!